ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШҮҮХИЙН БАЙРТАЙ ТАНИЛЦЛАА
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн жолооч Ж.Баттулгын урилгаар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од цогцолбор” сургуулийн н.Майнбаяр багштай 9 дүгээр ангийн сурагчид хүрэлцэн ирж тус шүүхийн Тамгын газрын байр, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Багш, сурагчдад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Хуульч мэргэжлийн онцлог” сэдвээр, Тамгын газрын дарга З.Баяржаргал “Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон анги хамт олноо хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл өглөө.
“Од цогцолбор” сургуулийн сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье”
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР