"АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ-ГЭР БҮЛ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас лектор МУСТА Г.Бандицэрэн / Чила /-г урьж "Амьдралын үнэ цэнэ-Гэр бүл", “Стрессээс хэрхэн ангид байх” талаар лекцийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
“Эерэг хандлага, бодол сайхан бүхний эхлэл” болдог гэдгийг лекцийн үеэр алба хаагчдад хандан хэлж сонирхолтой яриаг өрнүүллээ.
Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, албан хаагчид оролцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР