ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-02      515     
     

      Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-ийн 2023 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд сард 1 удаа кофе, цайтай уулзалтыг зохион байгуулж байхаар төлөвлөсөн билээ.

    Дээрх төлөвлөгөөний дагуу 2023 оны 05 сарын 01-ний өдөр Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-өөс Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнийг урьж өглөөний кофе, цайтай уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

   Энэхүү уулзалтаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ Улсын дээд шүүхийн “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18, 19 дүгээр тогтоол”-ыг тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад тайлбарлан өгч санал солилцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР