АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-15      602     
     

        Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус шүүхийн Тамгын газраас “Бүтээлч ажлын төлөвлөгөө” гарган ажиллаж байгаа билээ. 

            Бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.

            Энэхүү уралдааны зорилго нь Шүүхийн захиргааны ажилтны мэдлэг ур чадвар, хөрвөн ажиллах чадварыг дээшлүүлэхэд оршсон юм.

            Уг уралдаанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд шүүгчийн туслахуудын дунд тест ажиллах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль зүйн дүгнэлт хийх,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд тест ажиллах, эссе /шүүхийн цахимжилт/ бичих, 10 хурууны программ шивэх гэсэн төрөл үе шатуудтай явагдаж дүнгээ гаргалаа.

Нийлбэр дүнгээр шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар тус тус “Тэргүүн” байр эзэллээ.

Уралдаанд амжилттай оролцсон албан хаагч нартаа талархал илэрхийлж цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР