ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО
Тус шүүхийн Тамгын газраас санаачлан сайн үйлсийн аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Туулын дэмжлэгээр Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагаас тус шүүхийн Тамгын газрын үйлчлэгч М.Оюундуламын гэр бүлд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн бэлэг дэмбэрэлтэй үйл явдал боллоо.
Гэр бэлэглэх үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид тамгын газрын ажилтан албан хаагчид болон Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын төлөөлөл оролцож залуу гэр бүлд аз жаргал хүсэж ерөөл дэвшүүллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР