ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээллийг сүүлийн 3 жилээр харьцуулсан судалгааг танилцуулав.
Мөн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд сүүлийн 1 сарын хугацааны хэргийн хөдөлгөөний товч мэдээ, архив бичиг хэрэг болон ажлын цаг ашиглалт зэрэг мэдээллүүдийг танилцуулсан бөгөөд шүүгч ажилчдын санал хүсэлтийг сонсож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид оролцов.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР