ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА
Хурлыг салбар хорооны менежер Д.Энхболд удирдаж, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
1. 2023 оны 09 дүгээр сарын 15-16 өдрүүдэд болох доорх 4 сэдвээр явагдах хэлэлцүүлэгт оролцох төлөөлөгчөөр Мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг оролцуулж илтгэл хэлэлцүүлэх.
1.1 Гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах,
1.2 Шүүхийн захиргааны хөгжил
1.3 Ажилтны мэргэжил, мэргэшлийн хөгжлийг дэмжих
1.4 Гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг
2. Холбооны татвар хураамжийн үлдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 14 дотор гүйцээж төвлөрүүлэх.
3. Шүүхийн захиргааны ажилтны холбоонд уламжлах санал хүсэлтийг нэгтгэж тэмдэглэлд тусгаж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар