ОЮУТНУУДЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Монгол улсын шүүхийн тогтолцоо, шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Мандах их сургуулийн Дархан салбарын оюутнууд оролцсон.
Сургалтыг Тамгын газрын дарга З.Баяржаргал, шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн нар удирдан, мэдээлэл хүргэв. Сургалтад оролцогчдод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулт өглөө.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР