ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023-10-18      338     
     

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын талаар Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргал дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгч сургалтыг удирдан явууллаа.

2023 оны 10 дугаар сарын 18 өдөр зохион байгуулагдсан тус сургалтад шүүхийн захиргааны албан хаагчид хамрагдлаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР