ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-18      243     
     

Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр 2023 оны 03 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ, хэргийн хөдөлгөөний товч мэдээ, архив бичиг хэрэг болон ажлын цаг ашиглалтын мэдээ зэрэг холбогдох мэдээллүүдийг танилцуулж, хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах талаар болон бусад асуудлаар хамт олны санал хүсэлтийг сонслоо.

Шуурхай зөвлөгөөнд тус шүүхийн шүүгчид, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид оролцов.

Хамт олноо төлөөлөн тамгын газрын дарга З.Баяржаргал Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 62 жилийн ойн энэ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн жуух бичгээр шагнагдсан шүүгчийн туслах Ц.Туяацэцэгт шагналыг гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР