ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор цахим хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид оролцлоо.
Хэлэлцүүлгээр шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой хангах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй болгох үндсэн зарчмыг Шүүх байгуулах тухай хуулийн төсөл хангаж байгаа эсэх болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР