НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ МАРГАРЕТ САТТЕРТУЭЙТТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаа билээ.
Уг айлчлалынхаа хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид оролцлоо.
Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хэлэхдээ, “Бидний айлчлалын зорилго бол Монгол Улсын шүүх засаглалд тулгамдаад буй асуудлыг тодорхойлон, цаашид хэрхэн дэмжин ажиллах талаар дүгнэх юм” гэв.
Цахим уулзалтад оролцогчдыг төлөөлөн тус шүүхүүдийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарын зүгээс “Шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн хараат бус байдлын талаар хэрэгжүүлж буй ажил, шүүгч нар шүүн таслах ажллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР