“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
Тус шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс санаачлан зохион байгуулсан “Гэрэлт ирээдүй” хандивын аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг орууллаа.
Бид өмнө нь Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас зохион байгуулсан сайн үйлсийн аянд нэгдэж хариу талархал хүлээн авч байсан .
Гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын сургалтын стандарт, сурах орчин нөхцөл ирээдүйн замыг нь гэрэлтүүлж, өнгөтэй өөдрөг байх болтугай.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР