ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр тус шүүхийн Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёс суртахуунтай байх хандлага төлөвшүүлэх зорилгоор “Цахим гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт” сэдвээр сургалт хийж, сурагчдын саналыг сонслоо.
Сургалтыг тус шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал удирдан явуулж, сургалтын үеэр сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Тус сургалтад Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн 30 сурагч хамрагдсан.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР