БАЙГУУЛЛАГЫН ОЙР ОРЧМЫН ЦАСЫГ ЦЭВЭРЛЭЖ, ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАА
Байгууллагын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авлаа.
Энэ удаагийн цас цэвэрлэгээний ажилд Тамгын газрын ажилчид өөрсдийн нөөц боломжоор 2ш цас түрэх тэргэнцрийг хийж туршиж үзсэн нь цэвэрлэгээний ажлыг хөнгөвчилсөн, зардал, цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй ажил болсонд ажилчдын зүгээс талархал илэрхийлж, зөрж өнгөрсөн иргэдийн зүгээс сонирхон асууж байсан нь онцлог байлаа.
Цас цэвэрлэгээний ажилд Тамгын газрын нийт ажилчид хамрагдаж, нэг ээлждээ 8 хүний бүрэлдэхүүнтэй 2 ээлжээр цас орсон тухай бүрд цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР