ХАМТ ОЛНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023 оны сүүлийн хамт олны хурлыг зохион байгууллаа. Хуралдаанаар шүүхүүдийн 2023 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны товч мэдээллийг шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд танилцууллаа.
Хурлын үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн шагнагдсаныг, Мөн 2023 онд шүүн таслах ажлыг хэвийн явуулах нөцлийг ханган, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх үйлсэд хамт олноо манлайлан ажилласан шилдэг албан хаагчаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал, жолооч Ж.Баттулга нар тус тус шалгарсныг Шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал хамт олонд танилцуулан баяр хүргэж шагналыг гардуулан өглөө.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР