ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Тус шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд 2023 оны 4 дүгээр улиралд Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалтад хамрагдаж төгссөн бөгөөд өөрийн олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцах, цаашид энэ чиглэлээр суралцахаар сонирхож буй албан хаагчдад мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалтын хүрээнд үзсэн Төрийн санхүү, төсвийн удирдлага, Захиргааны процесс, Төрийн байгууллага дахь хүний эрх, ажлын байрны дарамтаас сэргийлэх, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ, Хэрэглээний статистик, өгөгдлийн шинжилгээ, Хяналт шинжилгээ үнэлгээ, Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, Бодлого боловсруулалт, төлөвлөлт зэрэг 8 сэдвийн агуулгыг мэдээлэл болгон танилцуулав.
Мөн сургалтын төгсгөлд Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооны салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, татвар, хураамжийн талаар танилцуулж хорооны гишүүдийн санал бодлыг сонслоо
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР