ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ, ЦАХИМ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-15      253     
     

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга нар тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт орлоо.

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Э.Ганцэцэг шүүн таслах ажиллагааны мэдээ, тайланг хэрхэн гаргах талаар, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг цахим хяналт шалгалтыг хэрхэн хийдэг болон анхаарвал зохих асуудлуудын талаар тус тус сургалт орж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Сургалтын үеэр тус шүүхийн захиргааны ажилтнууд тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, харилцан санал бодлоо солилцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР