ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-01      195     
     

           Шуурхай зөвлөгөөнөөр 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны хэргийн хөдөлгөөний товч мэдээ, системд эрх зүйн акт байршуулсан байдал, архив бичиг хэрэгтэй холбоотой мэдээлэл, ажлын цаг ашиглалтын мэдээ, 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар шүүхүүдэд хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, шүүгчид хуваарилагдсан байдлын судалгаа зэргийг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд танилцууллаа.

            Мэдээлэл, судалгаатай холбогдуулж ерөнхий шүүгч, шүүгчид асуулт асууж, Тамгын газрын дарга З.Баяржаргал мэдээлэл хийж, шүүгч, ажилтнуудын саналыг сонслоо.

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар