ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор олонхын санал авч тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Цээлийн Амаржаргал сонгогдож, Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдгийг гардуулж өглөө.
Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
Шүүхийн цахим хаяг : www.courtda.mn
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар