ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Канад Улсын Холбооны Шүүхийн Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд шүүхийн мэдээг олон нийтэд хүргэх чиглэлээр 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахим сургалт боллоо.
Сургалтыг Канад Улсын Холбооны Шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Алисон Кроуфорд, Женнифэр Старис нар удирдан явууллаа.
Энэхүү сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар оролцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР