“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 75 дугаар зүйлийн 75.2.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах, олон нийтийн оролцоог хангах зорилгоор “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Дархан зах” худалдааны төв дотор зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр Дархан-Уул аймгийн шүүхүүдийн үйл ажиллааг танилцуулж, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангаж, иргэд олон нийтийн сонирхсон асуултад харилт өгч ажиллаа.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд нийт 50 орчим иргэнд мэдээлэл зөвлөгөөг өгсөн бөгөөд эдгээр иргэдийн дийлэнх нь “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”, “Худалдах худалдан авах гэрээ”, “Зээлийн гэрээ”-тэй холбоотой асуудлаар шүүхэд хэрхэн хандах талаар мэдээлэл авлаа.
Мөн шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор олон нийтээс авсан судалгааны дүнгээр тус өдөрлөг үр дүнтэй болсон гэж дүгнэгдлээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР