“ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СУРГАЛТ, ДАДЛАГАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-г улс орон даяар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт дамжуулж, дадлага сургуулилт хийхтэй холбогдуулан Гал түймэр унтраах аврах 22-р ангийн салааны захирагч дэслэгч Э.Бадамлхаа гамшгийн үед хэрэглэх "Анхаар" болон байршил тогтоогч "what3words" апплекэйшнийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө.
Зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх шаардлагатай доорх 3 алхамыг хэрэгжүүлж ажиллаа.
-Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
-Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
-Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх.
Тус дадлага сургуулилтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын ажилтнууд хамрагдлаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР