ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР 445 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-16      262     
     

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд тус шүүхийн тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн хамтарсан зөвлөгөөнийг тус ангийн хурлын танхимд зохион байгууллаа.

 Энэхүү зөвлөгөөнд тус шүүхийн тамгын газрын дарга З.Баяржаргал, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Ж.Оюунчимэг болон бусад алба хаагчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар хорих ангийн дарга, хурандаа  Д.Өлзийбат болон бусад алба хаагчид оролцлоо.

Уг зөвлөгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа Д.Өлзийбат хүлээн авч, ангийн орчин нөхцөл, үйлдвэрлэлийн бүсийн талаар танилцуулга хийлээ.

Тус зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн байдал,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, учирч буй хүндрэл, бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР