ШҮҮХИЙН АХМАДЫН ХОЛБОО 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Шүүхийн ахмадын холбооны Ажлын албаны дарга Б.Сарантуяа, менежер Д.Дамдин-Од нар Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар дэргэдэх Ахмадын салбар зөвлөл, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүдэд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, цаашид хийх ажлууд, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Тамгын газруудын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР