СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-07-04      264     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд “Шүүгчийг хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн а/д Г.Олзбаяр удирдан явуулсан бөгөөд тусгай хэрэгслийг хэрхэн өөрт аюулгүй байдлаар зүй зохистой ашиглах талаар үзүүлэх сургалт хийлээ.

Сургалтад Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтанууд хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авав.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР