ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙЛЭЭ

2024-09-22      46     
     

         Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр цахим хурлын төхөөрөмж, согтуурлын зэрэг хэмжигч, 75 инчийн ухаалаг дэлгэц, түргэн сканнер, 65 инчийн дэлгэц зэрэг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийлээ.

         Мөн 2024 онд тус шүүхийн тамгын газар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шаардлагатай байсан согтуурлын зэрэг хэмжигч багаж болон түргэн сканнерыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Анхбаярт хүлээлгэн өглөө.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР