СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

2024-10-30      96     
     

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулийн Б.Солонго багштай 11-4 бүлгийн сурагчид 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал Монгол Улсын шүүхийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, шүүхийн байр, танхимын үйл ажиллагааны талаар танилцуулсан бол Тамгын газрын дарга З.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулагдаж буй “НАЙЗ БАЙЯ” аяны хүрээнд сурагчдад болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Мэргэжил сонголт” зэрэг сэдвүүдээр тус тус зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Хүрэлцэн ирсэн Ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуулийн багш, сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР