ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ТУРШЛАГА СУДАЛЛАА
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөллийг ажлын туршлага судлуулах ажлыг зохион байгууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Баярмагнай нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд 1 өдөр албан томилолтоор ажилласан бол Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт туршлага судалж ажилласан тайлангаа тус тус танилцууллаа.
Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлагдсан “Хэргийн хөдөлгөөний хяналтын журам”-ын талаар болон “Шүүгчийн хүний нөөцийн систем”, Төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах болзол шаардлага, анхаарах зарим асуудал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Баярмагнай “Шүүхийн цахимжилт, цаашдын чиг хандлага”, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдийн нэг өдрийн ажлын байрны зураглал, ажлын ачааллын талаарх мэдээллийг тус тус Ерөнхий шүүгч, шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж харилцан яриа өрнүүллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР