“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ, ПРАКТИК ДАДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-25      102     
     

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” сэдэвт танхимын болон практик дадлага хосолсон сургалтыг өнөөдөр (2024.10.25) тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгууллаа.

Тус сургалтыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрч мэдлэг, мэдээлэл олгохоос гадна онцгой нөхцөл байдал үүссэн үед шүүхийн Тамгын газрын зүгээс хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар танхимын болон практик дадлага сургуулилтыг хосолсон хэлбэрээр явууллаа.

Сургалтад Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид болон тус шүүхийн Тамгын газрын захиргаа, үйлчилгээний албан хаагчид, мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид болон Онцгой байдлын газрын албан хаагчид тус тус хамрагдлаа.

Хамтран ажилласан Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54-р анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчиддаа талархал илэрхийлж цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР