БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-10-16      82     
     

Шүүхийн академиас зохион байгуулж буй 2024 оны “Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх бүсчилсэн сургалт” хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байранд явагдаж байна.

Бүсчилсэн сургалтад Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид болон шүүгчид хамрагдаж байна.

Тус сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид удирдан явуулж байна.

Шүүхийн цахим хаяг : www.courtda.mn

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР