ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-07      102     
     

            Тус шүүхийн Тамгын газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө-ний биелэлтийг хангах ажлын хүрээнд дотоод сургалтыг зохион байгууллаа.

           Дотоод сургалтаар шүүхийн захиргааны ажилтны Жендэрийн мэдрэмж хандлагыг дээшлүүлэх, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгох, Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомж” –ийн талаархи  мэдээллийг өгч санал солилцсон юм.

            Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР