"НАЙЗ БАЙЯ" АЯНД НЭГДЛЭЭ

2024-11-18      20     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Дархан -Уул аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Дархан-Уул аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлтэй тус тус хамтран үндэсний хэмжээнд хэрэгжиж буй "Найз байя" аяныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд Дархан-Уул аймагт өрнүүллээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хуулийн этгээд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил явуулах үүрэгтэйгэж заасны дагуу аянд хамтран оролцсон байгууллагууд нь Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Үе тэнгийн дээрэлхэлт, түүний хор нөлөө”, “Аюулгүйн дүрэм”, “Өсвөр насны хүүхэд өөрийн сэтгэл зүйн онцлогоо танин мэдэх нь”  зэрэг сэдвүүдээр  сургалтыг зохион байгууллаа.  

Аяны хүрээнд Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Н.Нинжбадгар нар нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 1,2,6,11,12,14  дүгээр сургуулиуд мөн Шинэ алхам, “Цайхун”,  Оюуны ирээдүй цогцолбор сургууль, “Дархан политехник”, зэрэг нийт 12 сургуулийн 3000 орчим сурагчдад болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “Үе тэнгийн дээрэлхэлт, түүний хор нөлөө”, “Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, үр дагавар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт, зөвлөгөө, мэдээллийг өгч харилцан ярилцлаа.

#НайзБайя #beafriend #хүүхэдхамгаалал #childprotection

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР