ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймаг дахь хууль, хяналтын байгууллагуудын зүгээс үзүүлж байгаа ажил, үйлчилгээг иргэдэд танилцуулж, хууль тогтоомжийг сурталчлах, эрүү шүүлтээс ангид байх эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Дархан зах” худалдааны төвд байрлах “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгууллаа.
Тус өдөрлөгт шүүхийн захиргааны албан хаагчид оролцож Дархан-Уул аймгийн давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан танилцуулж, шүүхэд мэдүүлэх эрх, иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүргийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангаж ажиллалаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР