ҮЗҮҮЛЭХ ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2024-2025 оны хичээлийн жилээс бие даалтын долоо хоногтой болсон билээ. Энэ жилийн бие даалтын долоо хоног нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд бие даалтын 7 хоногоороо Дархан-Уул аймгийн “Шинэ алхам” сургуулийн Д.Алтантуяа багштай 6А ангийнхан аав, ээжийнхээ ажил, мэргэжилтэй танилцах аяныг өрнүүлээд байна.
Уг аяны хүрээнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн тус шүүхийн Тамгын газраас сурагчдад зориулан “Үзүүлэх шүүх хуралдаан”-ыг зохион байгуулж, хуульч мэргэжил болон шүүгчийн албан тушаалын онцлогийн талаар ярилцаж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан яриа өрнүүллээ.
Хүрэлцэн ирсэн “Шинэ алхам” дунд сургуулийн багш, сурагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР