ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-22      53     
     

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр томилогдсон албан хаагчдад чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар  ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг мэдээ мэдээллийг  өгсөн юм.

Сургалтыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал  удирдан явууллаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР