ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХАМТ ОЛНЫ ХУРЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2024-11-29      65     
     

     Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022.02.08-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журмын 3.1-д Тамгын газрын жилийн үйл ажиллагааг дараах эх сурвалжид тулгуурлан үнэлнэ, 3.1.4-д Тамгын газрын үйл ажиллагааны тайланд шүүхээс өгсөн үнэлгээ, 5.4-д “Тамгын газар гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас баталсан аргачлал, маягтын дагуу улирал, хагас, бүтэн жилээр цахимаар тайлагнаж, Ерөнхий зөвлөлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж зохих журмын дагуу үнэлнэ” гэж тус тус заасны дагуу  тус шүүхийн тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.

      Тус шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал  2024 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас тайлантай холбоотой санал хүсэлтээ илэрхийллээ.

   Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас ирэх жилийн төлөвлөгөөнд тусгах шинэ санал, санаачилгуудыг гарган, танилцуулсан бөгөөд эдгээр саналуудыг 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллахаар төлөвлөж байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР