ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 9 ДҮГЭЭР ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН ШҮҮХИЙН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД “ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН” БИЙ БОЛГОХООР 250 ШИРХЭГ ШАР ХУАЙС, 20 ШИРХЭГ ҮХРИЙН НҮДНИЙ БУТ, МОД, ЗҮЛЭГ, ЦЭЦЭГ ТАРИЛАА.
Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч, ажилтнууд шүүхийнхээ гадна тохижилтын ажлын төлөвлөгөөний дагуу 250 ширхэг шар хуайс, үхрийн нүдний бут, ногоон зүлэг, жаамбаа, энхэлгэнэ, байцаат цэцэг зэрэг цэцгүүдийг гадна талбайдаа тарьж \" Эрүүл ногоон орчин \" бий болголоо.
Тамгын газрын даргын 39 дугаар тушаалаар шүүхийн захиргааны ажилтнуудыг 2 багт хувааж Дархан-Уул аймгийн Прокурорын байр болон шүүхийн байрны хооронд мөн төв зам, шүүхийн байрны хооронд явган хүний зам гаргаж, шат хийж, шүүхийнхээ саданд сүүдрэвч барьж түүнийг тойруулан ногоон зүлэг тарилаа.
Шүүхийн доторх өрөө тасалгаандаа зузаахай, айргана буюу унтаа гүнжийн улаан хүрэн, ногоон, голт бор, хятад сарнай болон төрөл бүрийн сарнайнууд, халбаган кактус, болон кактуусын 3 төрөл, сэлмэн, аз жаргалын цэцэг, мөнгөний цэцэг, зуун наст, агч, товруут, энэдбэл, шимтгэл баримгана, улаан сарнай, усан цэцэг, унаган туруу, үүлэн солонго, годонхой зэрэг олон цэцгүүдийг тарьж давхар бүртээ байрлууллаа.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 03/573 дугаартай албан бичгийн дагуу \" ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН \" бий болгох аяндаа идвэхтэй оролцохыг шүүхүүддээ уриалж байна.
Байгаль дэлхий минь мөнх ногоон байх болтугай хэмээн ерөөе.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 9 ДҮГЭЭР ШҮҮХ