ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-28      321     
     

        Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сард 1 удаа шуурхай зөвлөгөөнийг шүүхийн Тамгын газраас зохион байгуулдаг билээ.

        Шуурхай зөвлөгөөнөөр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал хэргийн хөдөлгөөний товч мэдээ, архив бичиг хэрэгтэй холбоотой мэдээлэл, Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл хийлээ. Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид оролцов. Үүрэг даалгаврын биелэлт, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР