ЭЛЕКТРОН ТАМХИ, ТҮҮНИЙ ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУСАД ТООЦОВ

2023-09-13      306     
     

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.07.07-ны өдрийн 114/ШШ2023/0015

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023.09.12 шийдвэрийн тойм-1

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

                Дархан-Уул аймгийн Засаг дарга иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон шийдвэрийг Э ХХК-аас хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан.

            Шүүх маргааныг хянан хэлэлцээд Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хэм хэмжээний акт бөгөөд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй, тул уг шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцсон.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/13347?daterange=2023-01-01%20-%202023-09-11&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ