2024 ОНЫ ЭХНИЙ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-30      110     
     

Шуурхай зөвлөгөөнөөр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацааны хэргийн хөдөлгөөний товч мэдээ, системд эрх зүйн акт байршуулсан байдал, архив бичиг хэрэгтэй холбоотой мэдээлэл, ажлын цаг ашиглалтын мэдээ, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар шүүхүүдийн хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, шүүгчид хуваарилагдсан байдлын судалгаа зэргийг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Энхболд танилцууллаа.

            Зөвлөгөөний үеэр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Бүгд найрамдах Турк Улсын Шүүхийн Академитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Монгол Улсаас нийт 30 шүүгч Бүгд найрамдах Турк Улсын Шүүхийн Академид зочилж, танхимын сургалтад хамрагдсан талаар, Тамгын газрын дарга З.Баяржаргал 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны хэлэлцүүлгийн талаар тус тус мэдээлэл хийж, шүүгч, ажилтнуудын саналыг сонслоо.

            Шуурхай зөвлөгөөнд тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

           

             

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР